Улсын Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр боллоо.
зөвлөмж
Эрдмийн Ундраа Цогцолбор сургуулиас хүргэж буй зөвлөмж

Мэндчилгээ
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилчид, нийт төгсөгчид, сурагчид, бяцхан шавь нар, эцэг эхчүүд ээ. Эрдэм номын цагаан буян нь арвижиж, энхрий бяцхан үрсийн маань инээд хөөрөөр цалгисан эрдэмтэн олон багш нар, ажилч хичээнгүй ажилчдын минь итгэл найдвараар эрчилсэн эрдэнэт сургуулийнхаа хоймор өргөөнөөс 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Энэ хичээлийн жилд бид бүхэн хүүхдийн сурах үйлийг дэмжиж сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх зорилго дэвшүүлж байна.
Та бүхнийг номын цагаан буян үргэлж ивээх болтугай.
ЗАХИРАЛ: Б.НАРАНБААТАР
Санал хүсэлтээ илгээх
