МҮОХ, МҮОА, БТСУХ- ноос хамтран зохион байгуулж буй “ Боловсрол- Бие бялдрын хүмүүжил- Олимпизм” сэдэвт Зорилтот аян нь 2025. 02. 01 - 05. 01 -ны хугацаанд зохион байгуулагдаж байна. Тус аяны хүрээнд Эрдмийн Ундраа сургууль Алдартай тамирчин, тамирчин сурагчдыг урьж нээлтийн арга хэмжээг амжилттай зохион явууллаа
Тус арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат Багш, доктор, профессор, МҮОА-ын ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, Монгол Улсын Гавьяат Багш, профессор Д.Гоошоохүү, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, доктор, профессор Д.Халзан, Монголын Үндэсний Олимпын Академийн удирдах зөвлөлийн гишүүд, аянд оролцож буй сургуулийн багш нар урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.
Энэхүү олон талын үйл ажиллагааг хамарсан арга хэмжээнд доорх сургуулиуд оролцож байна.
- Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургууль
- Архангай аймгийн төрөлжсөн сургалттай спортын 5 дугаар сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч сургууль
- Дархан- Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль
- Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Ирээдүй-21 зуун “ сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургууль тус тус хамрагдаж байна.