ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 9 САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ.

 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан. Тус хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд энэ хуулийг үйлчлэхээр зохицуулжээ. Мөн дараах онцлох зохицуулалтуудыг тусгасан бна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, хүүхэд хамгааллын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх

Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхдийн оролцоог хангах, санал бодлыг тусгах, дэмжих. Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж, эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх .Цахим орчин дахь хүүхэд хамгааллыг тусгаж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулах :

Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал

Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал

Боловсрол, соёлын салбар дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж өгсөн.

Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган хэрэгжүүлэх

Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдал, чиг үүрэг

Олон нийтийн байцаагч ажиллах

Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг шинээр тодорхойлжээ.

#НэгдүгээртХүүхэд