Баянгол дүүрэг үүсгэн байгуулагдсаны тэгш 60 жилийн ойг тохиолдуулан. НЕБ:-ийн ОУСургуулийн санаачлагаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийн өдөрлөг арга хэмжээнд Эрдмийн Ундраа сургуулийн сурагчид бид нэгдлээ. Уг шүлэг нь эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой. Уг арга хэмжээг зохион байгуулсан ТНГЗ, Монгол хэлний тэнхмийн хамт олонд баярлалаа.
Эрдмийн Ундраа сургуулийн захиргаа