Нийслэлийн Боловсролын газраас “Сургалтын сайжруулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүй-1” сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 20-нд нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль дээр зохион байгуулж, 9 дүүргийн бага боловсролын 149 сургалтын менежер хамрагдлаа. Тус сургалтаар:
1.МУБИС-ийн Багшийн сургуулийн багш Ph.D Д.Одгэрэл “Тэгш хамруулан сургах бодлого, үзэл баримтлал”, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй
2.НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат гамшгийн тухай ерөнхий ойлголт, “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй,
3.“Бага боловсролын шинэчлэл” ТББ-ын тэргүүн Г.Батболд “Сургалтын хөтөлбөрийн хөгжил” сэдвээр,
4.“Цаашид сайжруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга зүй, эрх зүйн зарим баримт бичиг” сэдвээр нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Л.Уртнасан нар тус тус мэдээлэл өглөө.
Сургалтад бага боловсролын сургалтын менежерүүд идэвхтэй сайн оролцож, “Аюулгүй амьдрах ухаан” сургалт болон тэгш хамруулан сургах бодлогын талаар нэгдсэн нэг ойлголттой болсноороо үр дүнтэй боллоо.