2027 онд Баянгол дүүрэгт 428,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 34 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр улсын нэгдсэн төсөвт тусгуулан ажиллалаа.

Онцлох төслүүд:

Боловсрол: Гэрт ойр сургууль, дэлхийн хэмжээний боловсрол

- 480 суудалтай “Шинэ эхлэл” ОУ-ын хөтөлбөртэй сургуулийн барилга

- Өсвөрийн инженерүүдийн, инновацын төв шинээр барих

- Сэтгэмж сургууль / Усан бассейн бүхий спорт заалны барилга

- Эрдмийн ундраа сургууль / Усан бассейн бүхий спорт заалны барилга

- 47-р сургууль / Усан бассейн бүхий спорт заалны барилга

- Тусгай хэрэгцээт хүүхдийн 70-р сургуулийн их засвар

- 34-р цэцэрлэгийн барилгыг шинээр барих (240 ор)

- Цэцэрлэгийн барилга, 300 ор

- 13-р Сургуулийн өргөтгөлийн барилга, 640 суудал

- Эрин эверест интернешнл сургуулийн барилга худалдаж авах

- Боловсролын салбарын тоног төхөөрөмж (4 тэрбум төгрөг)

- Боловсролын хүртээмжийг сайжруулах төсөл

Эрүүл мэнд: Иргэнд ойр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ

- Гэр бүлийн төрөлжсөн сувилал шинээр барина

- Бүх эмнэлгт туулах чадвар сайтай түргэн тусламжийн машин олгоно

- Улсын гуравдугаар төв эмнэлгийн барилгын их засвар

- Дүүргийн хүүхдийн эмнэлгийн их засвар, шинэчлэл

- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгана

- Эрт илрүүлгийн жишиг төвийн барилга

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга

- “2 тэрбум” төгрөгийн тоног төхөөрөмж олгоно