ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ хичээлийн жилд манай сургууль 165 бүлгийн 5820 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагаас 1 дүгээр ангид 478 сурагч шинээр элсэн суралцаж байна.

Эрдмийн ундраа сургууль нь 2025–2026 оны хичээлийн жилд “Нийслэлийн тэгш хамруулан сургагч байгууллага”-аар шалгарч, мөн 2026 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр IV түвшинд үнэлэгдсэн амжилтаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна.

Эрдэм мэдлэгийн их үйлсэд шамдан суралцах нийт сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдадаа 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.