БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ “СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ “СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

ТУС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЭРДМИЙН УНДРАА СУРГУУЛЬ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НИЙГМИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ Б.СЭМЖИДМАА, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.МӨНХБААТАР НАРЫН АЛБАНЫ ХҮМҮҮС "СҮҮН ДАРХЛАА" ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА. Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдана. НЗДТГ-аас 2024 оноос эхлэн нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм. 2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурах зэргээр нөлөөлсөн байна.Тиймээс энэ онд нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ-аас, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг, эхчүүд хариуцаж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгснөөр биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сурлагад сайнаар нөлөөлнө. Олон улсын туршлагаас харахад хүүхдүүддээ сүү тогтмол өгдөг БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байна. 

ТУС ХӨТӨЛБӨРТ МАНАЙ СУРГУУЛИЙН I-V АНГИЙН НИЙТ 2388 СУРАГЧ ХАМРАГДАЖ БАЙНА.