Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд “Эрдмийн ундраа” сургууль япон хэлний иж бүрэн цахим сургалтын хоёр танхимтай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Игавахара Масарү, гэргийн хамт, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НБГ-ын сургалт арга зүйн хэлтсийн дарга Н.Болдбаатар, БГД-ийн боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар нарын зочид төлөөлөгчид оролцлоо. “Эрдмийн Ундраа” сургууль нь 318 багш, ажилтан 5788 гаруй суралцагчтай ба 1996 оноос эхлэн Япон хэлийг гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрөөр зааж эхэлсэн ууган сургуулиудын нэг юм. Энэ хичээлийн жилд 6-10 дугаар ангийн 150 орчим суралцагч япон хэлний төрөлжсөн сургалтад хамрагдаж байна. Тус төсөл хэрэгжсэнээр Япон хэлний сургалтын чанар, сурагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэхээс гадна, багш сурагчдад тус улсын соёл, уламжлалыг танин мэдэх таатай орчин нөхцөл бүрдээд байгаа юм. Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжин ажилласан Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, БГД-ийн ЗДТГ болон энэхүү төсөл дээр хамтран ажилласан албан байгууллага болон хувь хүмүүст талархал илэрхийлье.