Монголд Япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жил тохиож буй энэ цаг үед Японы Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжаар 208.265.505 төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт шинэ техник, тоног төхөөрөмж бүхий хоёр цахим танхим байгуулагдлаа.
Цахим танхим ашиглалтад орсоноор: 1. Япон хэлний төрөлжсөн хөтөлбөрт нийцүүлэн хичээлийг цахим хэрэглэгдэхүүн, орчин үеийн шаардлага хангасан компьютер, дэлгэц, самбар ашиглан сурагчдад мэдлэг, чадвар эзэмшүүлэх.
2. Хичээл, сургалтыг суралцагчдын сонирхол татахуйц орчин нөхцөлд явуулж, сургалтын чанарыг дээшлүүлэх.
3. Япон хэлний мэргэжлийн багш нартай хамтран мэргэжил дээшлүүлэх болон туршлага солилцох сургалт, семинар зохион явуулах таатай орчинг бий болох.
4. Суралцагчдад Япон хэлийг сонирхолтойгоор шамдан суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэх боломжууд нээгдэж байна. Япон хэлний төрөлжсөн ангийн 200 орчим сурагч хамрагдана.







Монгол хүүхдийн Япон хэлийг сурах таатай орчин бүрдүүлэн өгсөн Японы ард түмэнд маш их баярлалаа. Бид хичээн суралцах болно.

