Нийслэлийн БГД-ээс хэрэгжүүлж байгаа "Баянгол-Боловсрол" үйл ажиллагааны хүрээнд Филиппин улсаас мэргэжлийн англи хэлний 19 багш БГД-ийн сургуулиудад 1-2 жилийн хугацаатай ажиллахаар ирлээ. Энэ хүрээнд Эрдмийн Ундраа сургуульд Филиппин улсын мэргэжлийн англи хэлний багш Precious Joy Liwanag ажиллах болсон нь суралцагчдын англи хэлний чадварыг сайжруулах давуу тал болж байна.