НИТХ-ын төлөөлөгчдийн санаачилгаар

НИТХ-ын төлөөлөгчдийн санаачилга, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд Баянгол дүүргийн 6 сургууль, 9 цэцэрлэг, 1 эмнэлгийн дээвэр болон цахилгаан засварын ажил бүрэн дуусч, Улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө.

Хүүхдийн сурч боловсрох таатай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор боловсролын байгууллагуудын материаллаг хүчин чадлыг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах эдгээр ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх юм. Ингэснээр сурагчид илүү дулаан, аюулгүй ангид суралцах, цэцэрлэгийн хүүхдүүд тав тухтай орчинд хөгжих, Ахмадууд эрүүл мэндийн үйлчилгээг тасалдалгүй авах боломж бүрдлээ.

Цаашид дүүргийн хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцийг сайжруулах ажлуудыг тогтмол үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

https://www.youtube.com/shorts/DnkiUZA92dw