"БАЯНГОЛ БОЛОВСРОЛ” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төрийн өмчийн бүх сургуульд англи хэлний хичээл заах Филиппин багш нарын эхний ээлж 11-р сарын 6-ны өдөр ирсэн.
Тэгвэл 2 дахь ээлжээр ирэх багш нар 11-р сарын 11-ний өдөр ирж, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга болон ЕБС-ийн захирлууд хүлээж авлаа.
Филиппин улсаас ирсэн 19 англи хэлний багш бүгд мэргэжлийнх бөгөөд 2 жил хүртэл хугацаатайгаар манай дүүргийн төрийн өмчийн бүх сургуульд хуваарилагдан хичээл заах юм.

