Н.Дамиран захиралтай Эрдмийн ундраа сургууль Монголын багш нарын 59 дэх өдөр, "Нийслэлийн боловсрол амжилтын эзэд-2025" хүндэтгэлийн арга хэмжээнд амжилттай оролцож, Нийслэлийн "ТЭГШ ХАМРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа. Үүнд
Хүүхдийн ерөнхий хөгжил, тусгай хэрэгцээг тодорхойлж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
Тэгш хамруулан сургах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдал.
Багш ажилтныг хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн заах арга зүйн сургалтад хамруулсан байдал.
Сургуулийн хамт олон, эцэг эх, асран хамгаалагчдад тэгш хамруулан сургах боловсролын талаар мэдээлэл түгээж, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн
байдал.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид холбогдох хууль журмын дагуу нэмэгдэл хөлс олгосон байдал, хөгжлийн ялгаатай хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш, чанартай хүртээмжтэй үзүүлсэн үзүүлэлтүүдээрээ Баянгол дүүрэгтээ тэргүүлж.
Нийслэлийн "ТЭГШ ХАМРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа.
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллаж буй нийт багш нар болон тэднийг спортоор дамжуулан нийгэмшүүлэн хөгжүүлж буй БТГЗТ-ийн багш нартаа,
Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө мэдлэг оюун, сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг нийт багш ажилчдадаа,
Тэгш хамруулан сургах боловсролын зорилтын хүрээнд багш, ажилчдаа мэргэжил арга зүйн дэмжлэгээр ханган, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн сурч боловсрох тохируулгат орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бүхий л талаар дэмжин ажилладаг сургуулийн удирдлагууддаа, талархал илэрхийлж баяр хүргэе.