Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыгтуршилтаар хэрэгжүүлэхээр боллоо.Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн 9 сургуулийг сонгоод байна. Туршилтын үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм.Туршилт судалгаанд нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагчийг хамруулах юм. Дээрх сургуулиудын багш нарыг арга зүйгээр хангах сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна. Финланд улсын математикийн хичээлийн EduTen платформоос гадна PEARSON англи хэлний платформ, Google компанитай мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тус хөтөлбөр нь манай хичээлийн II,III байранд хэрэгжиж байгаад суралцагч болон багш нар ихэд талархан хүлээн авч эр хүчтэй сурах,сургах үйлсдээ хичээнгүйлэн шамдан суралцаж байгаа.Ингэснээр сурагчид илүү сонирхолтойгоор хичээлээ хийх болж, багш нар ачаалал бага ч гэсэн хөнгөрч байна.