Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэлэлцсэн асуудал, шийдвэрүүдийг танилцуулж байна.
Хүйтний эрч чангарч, хүн амын дунд томуу томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэдээс сурагчдын амралтад өөрчлөлт орох эсэх тухай асуудал яригдсан. Энэ талаар мэдээллийн эхэнд дараах тайлбарыг өглөө.
Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх эрх нь БШУ-ны сайдад байдаг. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар өөрчлөх асуудлыг хөндөөгүй.
Бага дунд ангийн 2-р улирлын амралт 2024 оны 1 сарын 08-аас 01 сарын 28-ныг хүртэл гурван долоо хоног, ахлах ангийн амралт 1 сарын 15-аас 1 сарын 28-ны хооронд байгаа. Тэгвэл ахлах ангийн амралтын хугацааг бага дунд ангитай адил 7 хоног сунгаж амраах тухай яригдаж байгаа. Хуваарьт өөрчлөлт орвол БШУЯ-аас мэдээлэх болно" гэлээ.