Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон явагддаг илтгэлийн уралдааныг ЭУЦС нь багш нарын дунд зохион явууллаа. Илтгэл нь "ХАМТЫН ОРОЛЦООНД СУУРИЛСАН СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" гэсэн боловсролын хүрээлэнгээс гаргасан сэдвийн хүрээнд нийт 26-22 илтгэлийг хэлэлцүүлсэн. Илтгэлийг сургуульдаа нийгмийн ухааны тэнхимийн хамт олон хариуцан бэлтгэлийг хангаж хамтран зохион явуулсан. Илтгэлийн шүүгчээр МУБИС-ийн Ph.D На. Сүхбаатар, Сургалтын менежер Н.Уранчимэг, Түүх нийгмийн ухааны багш Бадамдорж нар ажиллав. Уралдаан дараа Ph.D На. Сүхбаатар багш илтгэлийн ололттой болон цаашид анхаарах зүйлсийг нэг бүрчлэн зөвлөсөн. Илтгэлийн шагнал гадуулах үйл ажиллагааг ЭУЦС-ийн ахлах ангийн сургалтын менежер Т.Жаргалсайхан, Т.Баттөмөр, дунд ангийн сургалтын менежер Н.Уранчимэг, Түүх нийгмийн ухааны багш Д.Бадамдорж нар өргөмжлөлийг гардууллаа.
- Илтгэлийн уралдаанд:
- 1-р байр Д.Оролзод, М.Хоролсүрэн, М.Цэнд-Аюуш нарын бичсэн “Багшийн хөгжил сургуулийн менежмент” сэдэвт илтгэл тэргүүлсэн.
- 2-р байр Б.Энхээ,
- 3-р байр Б.Оюунгэрэл Д.Алагмаа, Ц.Мөнхзаяа нарын АУБ-ийн оролцоо сургуулийн менежментэд нөлөөлөх нь сэдэвт илтгэл тус тус шалгарсан