“Circus princess

ОХУ-ын Саратов хотод дэлхийд цор ганц зохион байгуулагддаг “Circus princess" эмэгтэй циркчдийн Олон Улсын фестиваль 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд 9 дэх удаагаа зохион байгуулагдлаа.  Тус фестивальд Монгол, Франц, Герман, Перу, Хятад, Казахстан, Киргиз, Вьетнам, Мексик, ОХУ, Этиоп, Бразил, Беларусь зэрэг 13 орны 150 циркийн жүжигчид оролцож, 20 гаруй шилдэг үзүүлбэр шалгарснаас “Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо”-ны гишүүн байгууллага “Икс Роузис” ХХК-ны уран нугаралтын жүжигчид шилдгийн шилдэг “Гран – при” шагналыг хүртлээ.

"Гран -при" шагнал хүртсэн циркийн жүжигчид:

- Циркийн багш, найруулагч, продюсер багийн удирдагч СТА Т.Буд

- Циркийн Олон Улсын “А” зэрэглэлийн тэмцээний алтан цом, хошой хүрэл цомын эзэн, “Нарны цирк”-ийн гол дүрээр 4 жил ажилласан СТА Б.Ихэрцэцэг

- Циркийн Олон Улсын “А” зэрэглэлийн тэмцээний 3 удаагийн хүрэл цомын эзэн, “Нарны цирк”-ийн гол дүрээр 3,5 жил ажилласан СТА Н.Төгөлдөрсайхан

- Уран нугараач Б.Гүнжилмаа /54 сургуулийн 8-4 ангийн сурагч/

- Уран нугараач Л.Түвшинзаяа

- Уран нугараач С.Ариунсанаа

- Уран нугараач А.Ариунзул

- Уран нугараач А.Анхзаяа

- Уран нугараач Б.Маргад-Эрдэнэ оролцогч хүүхдүүдэдээ сурлага спортын өндөр амжилтыг хүсье.

Сургуулийн захиргаа