Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 6-нд эхэлнэ

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар хамрах БШУ-ы сайдын тушаал гарсан. 

I  улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.

II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.

III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.

IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгасан байна.