Жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногийг Соёлын яамнаас “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэдэд нээлттэй үйлчилж байна.
Музей үзэх бүрийд тэнд үндэсний түүх, соёлоо танин мэдэх, өвлөн уламжлах үйл явц өрнөж байдаг учраас эцэг эх, асран хамгаалагчдынхаа дэмжлэгтэй хүүхдүүдтэйгээ музей үзэж, музейн ач холбогдлын талаар мэдээлэл авч, түүхэн ач холбогдлыг нь таньж мэдээрэй.
Музейн_нээлттэй_өдөр-үүд 2023 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
1. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Байршил: Төрийн ордны баруун талд
Ажиллар өдөр, цаг: Өдөр бүр 09:00-18:00
Холбогдох утас: 70110913
2) ЧИНГИС ХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Төрийн ордны баруун хойно
Ажиллах цаг: Даваа-Ням гарагт 09:00-17:00
Холбогдох утас: 70212222, 70217777
3) ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ
Байршил: Барилгачдын талбайн зүүн талд
Ажиллах цаг: Өдөр бүр 09:30-16:30
Холбогдох утас: 326060
4) БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ
Байршил: Ялалтын талбайн чанх хойно
Ажиллах цаг: Мягмар-Ням гарагт 09:00-18:00
Холбогдох утас: 70000171
5) БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
Байршил: ХУД, Оргил рашаан сувиллын уулзвар
Ажиллах цаг: Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00
Холбогдох утас: 343071
6) ТЕАТРЫН МУЗЕЙ
Байршил: Соёлын төв өргөөний 2-р давхарт /хойд талын хаалга/
Ажиллах цаг: Өдөр бүр 09:30-17:00
Холбогдох утас: 311320
7) ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ
Хаяг: СБД, 1-р хороо, Гэндэнгийн гудамж
Ажиллах цаг: 10:00-16:30
Холбогдох утас: 324788
#МузейҮзэхГоё #МузейнНээлттэйӨдрүүд
https://moc.gov.mn/news/museum