“МОНГОЛ БАХАРХАЛ” АЯН ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Бидний_бахархал Төрт ёсны үнэт өв, үндэсний уламжлал, эзэн богд Чингис хааны суу алдар, аугаа түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, алдаршуулан мөнхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд бүх шатны сургалтын байгууллагын дунд "Монгол бахархал" аян зохион байгуулагдсан. Энэхүү аян Чингис хааны бага нас, түүхэн гавьяаг магтан дуулсан дуу, шүлэг, үлгэр домог, бүжиг, хэлц үг, уриа, постер, видео контент бүтээх төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын 80 байгууллагын 2640, ерөнхий боловсролын 645 сургуулийн 17985, мэргэжлийн боловсролын 8 байгууллагын 264, Насан туршийн боловсролын 5 байгууллагын 165, нийт 638 байгууллагын 21184 багш, суралцагчид идэвхтэй оролцлоо. Бүтээлүүдийг Боловсролын ерөнхий газрын “Монгол бахархал” пэйж хуудаст байршуулан, олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Аянд манай сургуулийн Т.Байгальмаа багштай 7-6 ангийн хамт олон хэлц үг, уриа, постер хийх төрөлд идэвх 645 сургууль 17985 сурагчдаас шалгаран санаачилгатай, манлайлан оролцсон тул анги хамт олон, багш, суралцагчдад талархал илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрч,эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай.