Монгол Улсын ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дүгээр зарлигаар Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн физикийн ахмад багш Б. ДОРЖСҮРЭН “ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” цолыг хүртсэн тул сургууль хамт олон “Ахмадаа хүндэтгэе - Ахмадаасаа суралцъя” хүндэтгэлийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулав. МУГБ Б.Доржсүрэн нь Боловсролын байгууллагад 46 жил, тус сургуульд 27 жил ажилласан ба суурь боловсролын 8-р ангийг 12 удаа, бүрэн дунд боловсролын 10-р ангийг 11 удаа физикийн гүнзгийрүүлсэн сургалттайгаар даан төгсгөсөн. Тэрээр Улсын физикийн анхдугаар олимпиадыг санаачлан зохион байгуулагчдын нэгэн бөгөөд Ц.Дүүрэнбаяр, Ц.Мөнхзориг зэрэг шавь нь Улсын олимпиадын аваргаар шалгарч, Олон улсын олимдиадад амжилттай оролцож байсан түүхтэй ба өнөөдөр олон шавь нар нь төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, докторууд болж, Монгол орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан, манлайлан хөдөлмөрлөж явна...
Энэхүү уулзалт өдөрлөгт ЭУЦС-ийн багш, сурагчид, төгсөгчдийн төлөөлөл оролцож, ахмад багшийнхаа туршлага, ололт амжилтаас суралцсан, сургаал зөвлөгөөг сонсож, бахархам үлгэр дууриал авсан халуун дотно сайхан уулзалт өдөрлөг боллоо.
Номын цагаан буян дэлгэрч,эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай.