ТЭР БУМ МОД

Тэр бум мод аяны хүрээнд ЭУЦСургуулийн нийт багш нар мод тарив. Баянгол дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн хамт олонтой хамтран сургуулийн гадаа талбайд 300ш шар хуайс, 25ш улиас мод тарих ажлыг үр дүнтэй зохион явуулсан.Үүнд: 200кг элс, 200кг бордоо, 200кг хар шороог соёолж төвөөс авч үржил шимтэй хөрс бий болгон шинэ технолгийг судлан хэрэгжүүлсэн. Мөн ногоон байгууламжын арчилгаа, усалгааг тогтмол хийж байна. Эх дэлхий бидний гэр орон, эх байгаль бидний оршихуйн үндэс гэдгийг үргэлж санаж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе.