Баянгол- Цахим сургууль хөтөлбөрийн хүрээнд ЭУЦС-ийн хичээлийн I байранд “Хамтдаа хөгжье” цахим студийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цахим студийн үндсэн зорилго нь бүсийн сургуулийн багш нарын мэдээлэл харилцаа технологийн ур чадварыг сайжруулах, цахим чадавхид суралцах, контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах сургалтын бэлэн байдлыг хангах юм. Цахим студийг байгуулахад БГД-ийн Засаг даргын Тамгын газраас 28.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруултыг шийдвэрлэж өгсөн. Нээлтийн үйл ажиллагаанд БГД-ийн Засаг даргын орлогч. Д.Жаргалсүрэн, Боловсролын хэлтсийн дарга З. Энхгэрэл, “Хамтдаа хөгжье” бүсийн /13,93,113,47,ЭУЦС/-ийн захирлууд, багш нарын төлөөлөл оролцлоо.