card

Нийслэлийн ерөнхий боловсролын
“Эрдмийн ундраа” сургууль

Мэндчилгээ
Ерөнхий Боловсролын "Эрдмийн Ундраа" сургуулийн захирал Б.НАРАНБААТАР

Мэндчилгээ

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, ажилчид, төгсөгчид, эцэг эхчүүдийнхээ амрыг эрэн мэндчилье.

Өвөг дээдэс маань эрт үеэс хойч үедээ эд баялгийг эрхэмлэх бус эрдэм мэдлэгийг чухалчилсан “Хүн шиг хүн” болгохыг чармайн, алив сайн сайхан зүйлийг зааж, сургаж ирсэн уламжлалтай. “Хүн шиг хүн” байхын чандмань гурван эрдэнэ бол хүмүүжил, эрдэм мэдлэг, эх оронч үзэл билээ. Тийм учраас  Монгол Улсын Засгийн газраас Үндэсний түүх, хэл соёл, зан заншил, өв уламжлалаа дээдэлдэг, дэлхийд өрсөлдөх  “Монгол хүн” -ийг бэлтгэхэд манай боловсролын бодлого, үйл ажиллагаа чиглэж байна.

1997 онд  Нийслэлийн засаг даргын захирамжаар БГД-ийн 77, 54, 78-р сургуулиудын хамт олон “Эрдмийн Ундраа Цогцолбор Сургууль“ нэрийн дор нэгдэж, нэг санаа зорилготойгоор өнөөг хүртэл ажиллаж ирсний дүнд Нийслэл, дүүргийн хошой тэргүүний сургууль, Нийслэлийн индексийн тэргүүний сургууль хэмээх нэр алдрыг өвөртөлсөн нь бидний томоохон амжилт юм. Энэ амжилтыг бүтээхэд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажилласан ахмад үеийн удирдлагууд, багш, ажилтан, ажилчдын маань хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр, хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.

“Багшийн эрдэм шавьд” гэдэг. Олон улс, нийслэл, дүүрэгтээ нэр алдраа мандуулсан Д.Занданшатар, Д.Сумьяабазар, Д.Дагвадорж, Д.Батбаясгалан, Н.Бундмаа, О.Одгэрэл, Б.Сэр-Од ... гээд  олон шавь нараараа  бид бүхэн бахархахын зэрэгцээ  тэднээсээ урам зориг,  эрч хүчийг аван, багш нарынхаа хөгжих боломжийг бүрдүүлж, суралцагч бүрийн сурах үйлийг дэмжин, сургалтын чанарт ахиц гаргах зорилго тавин ажиллаж байна.

Эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн маань үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, дэмжиж ажилладагт талархал илэрхийлье.

Монгол хүүхэд бүхэн эрүүл саруул байж, инээд баяслаар дүүрэн байх болтугай.

Гавьяат багш нар

  • 2006 он “Улаан Загалмайн бүтээлч хороо-Энэрэнгүй үйлстэн
  • 2008 он “Хүмүүнлэгт ээлтэй сургууль, байгууллага
  • 2009 он Глобал хөгжил Ассоциаци “Шилдэгийн шилдэг сургууль
  • 2010 он БШУЯ-ы “Мэдээлэл технологийг нэвтрүүлэгч сургууль
  • 2010 он “V-STAR” сайн үйлсийн аяны БГД-ийн шилдэг сургууль
  • 2010 он БГД-ийн ”Оны тэргүүний сургууль
  • 2011 он БГД-ийн “Шилдэг тэргүүний сургууль
  • 2011 он МУБИС-ийн "Клиник сургууль"
  • 2012 он “V-STAR” сайн үйлсийн ”Нийслэлийн шилдэг сургууль"
  • 2013 он Баянгол дүүргийн “Оны шилдэг сургууль"
  • 2014 он БГД-ийн “Хүүхдэд ээлтэй сургууль” 
  • 2015 он БГД-ийн  “Төрийн өмчит тэргүүний сургууль
  • 2016 он БГД-ийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага
  • 2018 ОН МОХ-ны “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” уралдаанд Улсад  тэргүүн байр
  • 2018 он Нийслэлийн “Шилдэг Эко клуб"
  • 2019 он РЦНК-ийн филиал сургуулийн үйл ажиллагаагаар Улсад  "II байр"
  • 2019 он Нийслэлийн  индексийн “Шилдэг сургууль
  • 2019 он  Нийслэлийн “Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал“ аяны тэргүүн байр
  • 2020 он РЦНК-ийн филиал сургуулийн үйл ажиллагаагаар улсад "III байр"
  • Д.Занданшатар УИХ-ын дарга
  • Д.Сумьяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
  • Д.Батбаясгалан Нийслэлийн ИТХ-ын дарга
  • М.Дагиймаа НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга
  • Д.Давгадорж Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, сумо бөхийн 68 дахь их аварга
  • Н.Бундмаа Монгол улсын гавьяат тамирчин
  • О.Одгэрэл Монгол улсын гавьяат тамирчин
  • Б.Сэр-Од Монгол улсын гавьяат тамирчин
  • Ц.Цогтбаяр Монгол улсын гавьяат тамирчин
  • Д.Сэржбүдээ Монгол улсын начин
  • Д.Ганбаяр “Монгол-глобал” ХХК-ны захирал
  • М.Оюунбаатар 100 буудалт даамын улсын аварга
  • Н.Тунгалаг Шатарын спортын мастер, улсын аварга
  • Н.Сарнай 2005 оны Монгол улсын мисс
  • М.Эрдэнэбаяр ХААИС-ийн багш,доктор
  • М.Мөнхзул ХААИС-ийн багш, доктор
  • Б.Түвшинбат Азийн аваргын мөнгөн медальт боксчин

Түүхэн товчоо

  • 10 жилийн 77-р сургууль
  • 10 жилийн 54-р сургууль
  • 10 жилийн 78-р сургууль
  • 1997 оны 6-р сарын 18-өдрийн А/ 104 тоот Нийслэлийн засаг даргын захирамжаар 54, 77,78-р сургуулиудыг нэгтгэн “ЭРДМИЙН УНДРАА ЦОГЦОЛБОР” сургууль анх байгуулагдсан түүхтэй.

“ЭРДМИЙН УНДРАА” СУРГУУЛЬ 2023-2024 оны хичээлийн жил

Зорилго:

Багшийн  хөгжих боломжийг бүрдүүлж,суралцагч бүрийн сурах үйлийг дэмжин, хоцрогдлыг нөхөж, сурлагын чанарт ахиц гаргана.

Зорилт:

  1. Багшийн хөгжлийг дэмжин, ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх
  2. Ээлжит хичээлийн бэлтгэлийг сургалтын хэлбэрээс үл хамааран, чанартай бэлтгэж, үр дүнтэй хэрэгжүүлэх
  3. Суралцагчийн сурах үйлийг бүх талаар дэмжин, хоцрогдлыг нөхөж, сурлагын чанарт ахиц гаргах
  4. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, тэгш хамруулан, эрүүл, аюулгүй таатай орчинг бүрдүүлэх
  5. Суралцагчдад мэргэжлээ зөв сонгоход  дэмжлэг үзүүлэх
  6. Хотын соёлыг түгээх , монгол ёс заншил уламжлалаас өвлүүлэх
  7. Сургуулийн үйл ажиллагааг дэмжихэд эцэг эх, иргэд,аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

“Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн бүтэц

“Эрдмийн ундраа” сургуулийн менежмэнт

Хүсэлт илгээх